НУУЦ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СУДАЛГАА
Бид танай байгууллагын үйлчилгээний чанар, дотоод стандарт, түүний хэрэгжилт гүйцэтгэлтийг үйлчилгээний цэг бүр дээр нарийн тодорхойлж өгөхөөс гадна хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сэтгэгдэл, брэндийн имидж хэрэглэгчийн хүлээлттэй нийцэж буй эсэхийг тодорхойлно.
СТАНДАРТ ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ

Үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй дотоод стандарт зохих ёсны дагуу хэрэгжиж байгаа байдал болоод тэдгээрийн үйлчлүүлэгчдийн нүдэнд хэрхэн ажиглагдаж байгааг тодорхойлж хөндлөнгийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх, үйлчилгээний процессийг илүү сайжруулах зорилготой судалгаа юм.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН НҮДЭЭР

Энгийн үйлчлүүлэгчийн нүдээр танай үйлчилгээ хэрхэн харагдаж байгаа бол? Үйлчлүүлэгчид тухайн үйлчилгээг авахад амар хялбар, ямар нэгэн асуудалгүй байж чадаж байгаа болов уу? Асуудал тулгарч байгаа бол хаана, ямар процесс дээр асуудал байгаа бол гэх мэт хөндлөнгийн үйлчлүүлэгчийн нүдээр өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлж, сайжруулах боломжыг танд олгоно.