Insight Sudly ShareWallet
EN
Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаанаас та өөрийн зорилтот хэрэглэгчдийнхээ зан байдлыг илүү танин мэдэх бөгөөд тэдний сонирхол, худалдан авалт хийхдээ чухалчилдаг хүчин зүйлс, амьдралын хэв маяг, хэрэглээний онцлог, шийдвэр гаргалт зэргийг олж мэдээрэй.
Нас хүйс, орлого, боловсрол, байршил, сонирхол, шашин шүтлэг зэрэг зорилтот хэрэглэгчийн шинж чанаруудаас хамаарч ямарваа нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээг авах, хэрэглэх байдал өөр өөр байдаг. Энэхүү ялгаатай байдал тус бүрийг таньж мэдснээр тухайн сегментэд тохирсон маркетинг, идэвхижүүлэлт болон бусад борлуулалтын үйл ажиллагааг явуулахад илүү оновчтой болгох юм.
Худалдан авалтын шийдвэр гаргахад нөлөөлөгч үнэ, чанар, брэндийн нэр хүнд, сурталчилгаа гэх мэт хүчин зүйлсийг тодорхойлж хэрэглэгчдийн ач холбогдлын түвшинг шинжилснээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлэн илүү сайжруулах боломжтой.