Insight Sudly ShareWallet
EN
“GALLUP Q12” гэж юу вэ?
Доктор Гэллап нь ажилтны сэтгэл ханамжийг 30 гаруй жил судалсны үндсэн дээр байгууллагад/бизнест өндөр үр ашиг авчрахад нөлөөлөх сэтгэл зүйн 12 хүчин зүйлийг тодорхойлсон нь одоогоор Дэлхийн 212 өөр улс оронд, 74 хэл дээр нийт 43 сая гаруй ажилтанд туршигдсан Gallup Q12 аргачлал юм. Судалгааны гол зорилго нь “Ажилтнуудын оролцоог бизнесийн үр дүнг сайжруулах хурдасгуур болгон ашиглах” гэсэн агуулгад суурилдаг бөгөөд үндсэн 12 асуулттай. Товчхондоо, ашигт ажиллагааг урьдчилан таамаглах боломжтой 12 асуултыг нэгтгэсэн, ажилтнуудын оролцоог хэмжихүйц аргачлал юм.