ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА
Зах зээлд хамгийн том хувь эзэлж байгаа компанийг зах зээлд тэргүүлэгч гэж үздэг. Учир нь эдгээр компаниуд нь хүчтэй брэндингийн үнэ цэн бүтээсэн, илүү олон үнэнч хэрэглэгчтэй, илүү их ашиг орлого олдог байх хандлагатай байдаг. Иймдээ ч зах зээлийн томоохон хувь хэмжээ нь өрсөлдөөний давуу талыг бий болгож байдаг тул ямар ч бизнесийг бүтэлгүйтлээс хамгийн сайн сэргийлж чаддаг.
ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ
Зах зээлийн багтаамжийг тооцоолдог байх нь өрсөлдөх чадварыг сайтар хэмжиж чаддаг бөгөөд бизнес эрхлэгчид болон удирдлагуудад зах зээлийн өсөлт, бууралтыг урьдчилан таамаглах боломжыг олгодог. Энэ нь бизнесийн амжилтад хүрэхэд ойрхон байна уу, маркетингийн үр нөлөө гарч байна уу эсвэл зах зээлийн уналтаас сэргийлж стратеги төлөвлөлт хийх шаардлага байна уу эсхийг харуулдаг.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮСЭЛТ СОНИРХОЛ
Судалгаа нь бизнесийн байгууллага болон олон нийтийг хооронд нь холбох гүүр болж өгдөг. Компаниуд хүссэн асуултаа хүссэн түүврээсээ асууж болдог нь үнэ цэнтэй мэдлэг олж авахад тусалдаг. Үнэн хэрэгтээ бизнес эрхлэгчдийн 14% нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд анхаарал хандуулаагүйгээс болж бүтэлгүйтдэг учир компаниуд зорилтот зах зээлийнхаа хэрэгцээ шаардлага, хүсэл, үзэл бодол, мэдрэмж эсвэл дургүйцлийг сайтар судалснаар шинэ хэрэглэгчдийг бий болгож, байнгын хэрэглэгчдээ хадгалж үлдэн цаашлаад зах зээлээ тэлэх бүрэн боломжтой болдог.